1806 онд Пруссын хаан III Фредерих Уилхелм Наполеоны амлалтуудаа зөрчдөг явдлаас залхсандаа зургаан долоо хоногийн дараа дайн зарла, “Францыг бут ниргэ” гэсэн лүндэн буулгажээ.
Хүн хүчээрээ хол илүү арми, мэдлэг, чадвараараа бүрэн бэлтгэгдсэн генералууд Пруссчүүдэд байсан юм. Дайнд ялна гэсэн бүрэн итгэлтэй генералууд үнэн нүүр лүү нь цоо ширтэж буйг ч үл ойшоон “Наполеон сүйрэх болно” гэж элгээ хөштөл инээлдэн шоолон байв.
Пруссчуудын хувьд дайн бол математикийн үйл хэрэг, цаг хугацаагүйгээр зарчимуудыг хэрэглэлт, дайны төгөлдөржсөн шалгарсан стратегиуд байлаа.
Гэвч тэдний арми тулааны талбарт урд нь байгаагүйгээр сүйрэл амссан юм.
Учир нь дүрэмгүй, замбараагүй, үл ойлгогдом галзуу франц цэргүүд “хөзрөөр босгосон байшин шиг” хэтэрхий бэлтгэгдсэн пруссын армиас юу ч үлдээгээгүй. Үнэндээ пруссчүүд тэднийг огт ойлгоогүй билээ. Энэ нь гайхмаар юм шиг үйл явдал хэдий ч бүтээлч байдал давтан хийлтээр солигдох үед л жинхэнэ “сүйрэл” бий болдог гэдгийг тэд мартсан. Үүнийг бид өөрсдөө ч анзаардаггүй.
Арга барил хуучирч нэгэн хэвийн болох тэр үед уламжлалыг үл ойшоогч, шинэ арга замаар тэмцэгч залуу Наполеонууд замд хөндөлсөн гарч ирнэ гэдгийг бүгд мартдаг.
Түрүүлж гарсан чихнээс түрж ургасан эвэр дээр гэдэг нь бид хөгшрөх тусам зуршилдаа автдагтай холбоотой. Одоо цагаа мэдэрч, бодит нөхцөлд нийцсэн арга хэмжээ авна гэдэг туршлагаас үнэтэй ялалтын зарчим юм.
— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —
ҮХЭЛ юу юм бэ үхсэн хойноо, харин ялагдаж амьдрах нь өдөр бүр үхнэ гэсэн үг гэж Наполеон Бонапарт хэлжээ. Мөн түүний хувьд стратегигүй байна гэдэг нь хамгийн том стратеги байсан аж.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
~Бидэнд жинхэнэ сорил тулгарахгүй бол оюун ухаан,бие бялдарын хувьд назгайрч эхэлдэг. Аз сорилтыг тогтмол практикаа болго. Хавцал дээрээс үсэр,чадвал замдаа хос далавч өөртөө оёно биз. Хэний ч стратегийг бүү давт. Өөрийнхөө төлөвлөгөөг дага. ~