02-37.jpg
2021-07-31 19:13
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 гараашийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу чөлөөлж, ногоон байгууламж хийж, явган хүний зам тавьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт өнөөдөр газар дээр нь ажиллалаа. Тус гарааш чөлөөлсөн талбайд 1800 ам метр явган хүний зам, 4000 […]

01-43.jpg
2021-07-31 19:08
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон албаны бусад хүн Замын-Үүд хилийн боомтод хэрэгжүүлж байгаа ажил, нөхцөл байдалтай танилцлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомтын ачаа барааны урсгалыг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртлыг арилгаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг ногоон бүс болгох чиглэл өгсөн юм. Ингэснээр  боомт дахь импорт, экспортын урсгал нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж байгаа байдал цэгцэрнэ гэж […]

02-36.jpg
2021-07-31 11:42
Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 1-нээс мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахыг хориглов. Тус захирамжид “Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй стратегийн хүнсээр хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд ил задгай мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг 2021 оны наймдугаар сарын 1-нээс худалдаалахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг НХЕГ, Нийслэлийн цагдаагийн […]

01-42.jpg
2021-07-31 11:18
Дотоодод илэрч байгаа коронавирусын халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагт 1294 илэрч, 6 хүн нас баржээ. Илэрсэн 1 тохиолдлын 510 нь нийслэлд, 776 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад батлагдсан нийт тохиолдлын тоо 164155 болж байна. Өчигдөр 2041 иргэн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарсан бол коронавируст халдвар авсан 10047 иргэн эмнэлэгт хэвтэн […]

05-21.jpg
2021-07-31 10:43
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун “дайснуудын аливаа цэргийн өдөөн хатгалгыг” тэсэн гарахад бүрэн бэлтгэлтэй байхыг Зэвсэгт хүчинд үүрэг болголоо гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнөөдөр мэдээлжээ. “Командлагчид, офицерууд дайснуудын аливаа цэргийн өдөөн хатгалгыг тэсэн гарахад бүрэн бэлтгэлтэй байхын төлөө бүхий л хүчин чармайлтаа зориулах хэрэгтэй” гэж Ким Жөн Ун Пёньян хотноо энэ сарын 24-27-нд болсон […]

06-19.jpg
2021-07-31 10:42
Токио-2020 зуны XXXII олимпоос гурван алтан медаль авсан Өмнөд Солонгосын тамирчин Ан Сан энэ удаагийн олимпоос гурван алт авсан тус улсын анхны тамирчнаар нэрлэгдэж байна. Байт сурын тамирчин Ан Сан эхний алтан медалиа Оросын тамирчин Елена Осиповаг 6-5 харьцаатай ялж авсан бол хоёр дахь медалиа эрэгтэй, эмэгтэй холимог багийн төрөлд авсан. Сүүлийн алтан медалиа Ан Сан уржигдар […]

04-25.jpg
2021-07-31 10:23
Дорнод аймгийн Матад сумаас зүүн урд зүгт 26 километрын зайд 4.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөл нь энэ сарын 31-ний шөнийн 01.16 цагт бүртгэгдсэнийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

03-30.jpg
2021-07-31 10:09
“Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 8 дахь өдрийн байдлаар 68 орны баг тамирчид медаль хүртээд байгаагаас Монголын Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл, нийт 3 медальтай Индонез улстай хамт 45 дугаар байрт бичигдэж байна. Токиогийн олимпын медалийн тоогоор БНХАУ-ын баг 19 алт, 10 мөнгө, 11 хүрэл, нийт 40 медальтай 206 орныг тэргүүлж явна. Харин […]

02-35.jpg
2021-07-31 09:45
Наймдугаар сард ихэнх нутгаар хур тунадас орж, гуравдугаар арав хоног буюу сарын сүүлчээр хөрсөн дээр цочир хүйтрэлт болж болзошгүй байгааг Ус цаг уурын байгууллагын мэргэжилтнүүд анхааруулж байна. Долдугаар сард хур тунадас их хэмжээгээр орсон нь томоохон голуудын усны түвшин нэмэгдэхэд нөлөөлж, голууд үерлэж байгаа учраас иргэд, малчид, тариаланчид цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, -Мэргэжлийн байгууллагаас […]

01-41.jpg
2021-07-31 09:31
Нийслэлийн Засаг даргын захирамжаар ресторан, баар, биллярд, спорт баар, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-00:00  болгож өөрчилжээ. Коронавирусын тархалттай холбоотойгоор энэ төрлийн үйлчилгээний байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллаж байсан юм.