“Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 8 дахь өдрийн байдлаар 68 орны баг тамирчид медаль хүртээд байгаагаас Монголын Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл, нийт 3 медальтай Индонез улстай хамт 45 дугаар байрт бичигдэж байна.

Токиогийн олимпын медалийн тоогоор БНХАУ-ын баг 19 алт, 10 мөнгө, 11 хүрэл, нийт 40 медальтай 206 орныг тэргүүлж явна.

Харин эзэн орон Япон улсын баг 17 алт, 4 мөнгө, 7 хүрэл нийт 28 медальтай 2 дугаарт, АНУ-ын баг 14 алт, 17 мөнгө, 11 хүрэл, нийт 42 медальтай 3 дугаарт бичигдээд байна.

Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны баг 10 алт, 14 мөнгө, 10 хүрэл, нийт 34 медальтай 4 дүгээрт, Австралийн баг 9 алт, 2 мөнгө, 11 хүрэл, нийт 22 медальтай 5 дугаарт жагсчээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн