Наймдугаар сард ихэнх нутгаар хур тунадас орж, гуравдугаар арав хоног буюу сарын сүүлчээр хөрсөн дээр цочир хүйтрэлт болж болзошгүй байгааг Ус цаг уурын байгууллагын мэргэжилтнүүд анхааруулж байна.

Долдугаар сард хур тунадас их хэмжээгээр орсон нь томоохон голуудын усны түвшин нэмэгдэхэд нөлөөлж, голууд үерлэж байгаа учраас иргэд, малчид, тариаланчид цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч,

-Мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, үерт эд хөрөнгө, малаа урсгах, малтайгаа салхинд уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,

-Малаа ойрын бэлчээрт хариулах, аадар бороо орох үед бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Иргэд салхинд гарч зугаалахдаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мөн анхааруулжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн