Зарим үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хязгаарыг 07:00-00:00 болгон сунгав

2021-07-31 09:31
01

Нийслэлийн Засаг даргын захирамжаар ресторан, баар, биллярд, спорт баар, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-00:00  болгож өөрчилжээ. Коронавирусын тархалттай холбоотойгоор энэ төрлийн үйлчилгээний байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллаж байсан юм.