БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун “дайснуудын аливаа цэргийн өдөөн хатгалгыг” тэсэн гарахад бүрэн бэлтгэлтэй байхыг Зэвсэгт хүчинд үүрэг болголоо гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнөөдөр мэдээлжээ.
“Командлагчид, офицерууд дайснуудын аливаа цэргийн өдөөн хатгалгыг тэсэн гарахад бүрэн бэлтгэлтэй байхын төлөө бүхий л хүчин чармайлтаа зориулах хэрэгтэй” гэж Ким Жөн Ун Пёньян хотноо энэ сарын 24-27-нд болсон цэргийн өндөр албан тушаалтнуудын хурлыг даргалан явуулах үеэрээ мэдэгджээ.
Мөн Ким Жөн Ун нийт ажлаа нягтлан дүгнэх, алдаа дутагдлыг илрүүлэх, сайн туршлага солилцох зэрэгтээ урьд урьдныхаасаа хоёр дахин илүү хүчин чармайлт гаргахыг Солонгосын Ардын армийн /САА/ бүх командлагч, комиссарт уриаллаа гэж “KCNA” мэдээлсэн байна.
Дөрвөн өдрийн хурлын үеэр, БНАСАУ-ын удирдагч түрэмгийлэлд чиглэсэн дайны сургуулилалтаа эрчимжүүлж байна хэмээн “дайсагнагч хүчнүүдийг” буруутгаад, ард иргэд, өмч хөрөнгөө хамгаалахын төлөө амь насаа зориулахыг БНАСАУ-ын цэргийн алба хаагчдад уриалжээ.
Энэхүү хуралд САА-ийн бүх албаны цэргийн командлагчид, комиссарууд, САА-ийн Улс төрийн ерөнхий товчоо, САА-ийн Ерөнхий штаб, Үндэсний батлах хамгаалах яамны албан тушаалтнууд оролцсон байна.
Эх сурвалж: Xinhua, Montsame