davaasuren.jpg
2017-08-31 20:21
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Зүүн хойд Азийн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга Нэнси Гордонтой өнөөдөр уулзав. Талууд хоёр талын харилцаа, олон талт хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ жил Монгол, Австралийн хооронд дипломат […]

.jpg
2017-08-31 19:20
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр  болж хэд хэдэн асуудал шийдвэрлэв. Тухайлбал,  оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хавсралтаар баталлаа. Жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан үнэлгээнд тулгуурлан шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчилж байхаар тогтов. Жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, […]

sandui-1.jpg
2017-08-31 19:18
НИТХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2017.08.31) хуралдав. Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй намын удирдлагадаа Ерөнхийлөгчийн сонгуулиар Нийслэлийн долоон дүүрэгт ялагдсан учраас Нийслэлийн намын хорооны даргын ажлаас чөлөөлнө үү гэсэн өргөдлийг гаргана гэдгээ мэдэгдлээ. Түүнийг 60 тэрбумын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Уг хэрэгт холбоогүй учир би өмнө ч ажлаа өгч шалгуулахаа намынхандаа хэлж байсан. Гэвч намын удирдлага […]

shuurhai.jpg
2017-08-31 18:10
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Шуурхай бригад 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр дараах ажил үүргийг гүйцэтгэлээ. Үүнд Баянмонгол хорооллын баруунаасаа саадыг тойрох 1ш тэмдэг, зам тавьж эргэх 1ш тэмдэг, 4/2/а/б тэмдэг 1ш, зүүн талын гарцны саадыг тойрох 1ш тэмдэг тус бүрийг тэгшилж засварласан. Дандарбаатарын гудамжинд 1ш тэмдэг засварлаж тэгшилсэн. […]

USA.jpg
2017-08-31 17:46
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы 15 хамгаалагчийг АНУ-ын шүүхээс Вашингтон дахь Туркийн ЭСЯ-ны өмнө үүссэн эмх замбараагүй байдалд оролцсон хэмээн буруутгаж, хэрэг үүсгэжээ. Энэ тухай Колумбийн тойргийн прокурорын газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. Энэ хэргээр 19 хүнд хэрэг үүсгэж, 15 хүртэл хорих ял оноох төлөвтэй байна. Тавдугаар сарын 16-нд болсон үймээнээр есөн хүн гэмтэж бэртсэн юм.

tserg.jpg
2017-08-31 17:39
Ирэх сарын 8-9-нд Улаанбаатар хотод Дэлхийн цэргийн спортын холбооны “Зүүн Азийн орнуудын жудо бөхийн аварга” шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн болох гэж байна. Тэмцээний бэлтгэл ажлын талаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Энэ удаагийн тэмцээнд ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Казахстан, Вьетнам, Саудын Араб оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Дэлхийн цэргийн спортын холбооноос зохион байгуулдаг […]

gagarin.jpg
2017-08-31 17:39
Лондоны шинжлэх ухааны музейд дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Гагарины цээж баримлыг байрлуулжээ. Ёслолын арга хэмжээ өчигдөр болсон байна. Юрий Гагарины баримлыг “Сансар судлал” байнгын галерейд байршуулах аж.

har-salhi.jpg
2017-08-31 17:29
Техаст нүүрлэсэн “Харви” хар салхинд 30 хүн амиа алджээ. Энэ тухай орон нутгийн засаг захиргааны мэдээлэлд үндэслэн “The New York Times” сонин мэдээлсэн байна. Амиа алдагсдын дотор Хьюстоны цагдаагийн офицер, түрүүч Стив Перес оржээ. Одоогоор Хьюстоны түр орогнох байранд 17 мянган хүн байгаа бөгөөд тоо нь улам нэмэгдсээр байна. “Харви” хар салхины улмаас АНУ-д 57 […]

oros-1.jpg
2017-08-31 17:26
  Нутгийн өөрөө удирдах байгууллагуудад хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нд бус, аравдугаар сарын 1-нд эхлүүлэх эрх олгох хуулийн төслийг Оросын Либераль ардчилсан намаас Төрийн думд оруулж иржээ. Хуулийн төслийн намрын хуралдаанаар хэлэлцэнэ гэж хуулийн төслийг санаачлагчдын нэг, Думын гишүүн Вадим Деньгин “Парламентская газета” сонинд мэдээлжээ. Думын гишүүний хэлснээр хичээлийн шинэ жил уламжлал ёсоор есдүгээр […]

Argentin.jpg
2017-08-31 17:26
Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Аргентин Улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт олголоо. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын иргэд хилээр орж, гарах болон зорчих, дамжин өнгөрөхдөө нэвтэрсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд визгүй зорчих юм. Нөгөө талын Засгийн газар […]