Нутгийн өөрөө удирдах байгууллагуудад хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нд бус, аравдугаар сарын 1-нд эхлүүлэх эрх олгох хуулийн төслийг Оросын Либераль ардчилсан намаас Төрийн думд оруулж иржээ. Хуулийн төслийн намрын хуралдаанаар хэлэлцэнэ гэж хуулийн төслийг санаачлагчдын нэг, Думын гишүүн Вадим Деньгин “Парламентская газета” сонинд мэдээлжээ.
Думын гишүүний хэлснээр хичээлийн шинэ жил уламжлал ёсоор есдүгээр сарын 1-нд эхэлдэг хэвээр байна. Харин орон нутгийн удирдлагууд зуны амралтыг долоодугаар сарын 1-нээс эхлүүлж, аравдугаар сарын 1-нд дуусгах эрхтэй болох гэнэ.
Ийнхүү хичээлийн шинэ жилийг өөрчлөх нь уур амьсгал, үндэстний болон бусад онцлогт тохируулах боломжтой холбоотой гэнэ. Үүнээс гадна хүүхдүүд дулааны улиралд илүү үр дүнтэй амарч чадна гэжээ. Энэхүү санаачилгыг орон нутгийн олон байгууллагаас гаргасан байна.
Э.ЗАЯА