АНУ Эрдоганы 15 хамгаалагчид 15 хүртэлх жилийн ял оноож магадгүй

2017-08-31 17:46
USA

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы 15 хамгаалагчийг АНУ-ын шүүхээс Вашингтон дахь Туркийн ЭСЯ-ны өмнө үүссэн эмх замбараагүй байдалд оролцсон хэмээн буруутгаж, хэрэг үүсгэжээ. Энэ тухай Колумбийн тойргийн прокурорын газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. Энэ хэргээр 19 хүнд хэрэг үүсгэж, 15 хүртэл хорих ял оноох төлөвтэй байна. Тавдугаар сарын 16-нд болсон үймээнээр есөн хүн гэмтэж бэртсэн юм.