01-136.jpg
2021-10-30 17:42
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Тайшир-Алтай ус хангамж” төслийг 2019 онд эхлүүлсэн билээ. Өнөөдөр буюу хоёр жилийн дараа бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, манай улсад анх удаа гадаргын усыг унд, ахуйн хэрэгцээнд цэвэршүүлэн хангах зориулалттай, орчин үеийн […]

03-110.jpg
2021-10-30 16:10
Ойн нөөц, ой хамгааллын салбарын судлаачид Тарвагатайн нурууны БЦГ-ын нутаг дэвсгэр, Солонготын давааны түймэрт өртөж, байгалийн аясаар сэргэн ургасан өсвөр шинэсэн ойд судалгаа гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны зорилго нь байгалийн сэргэн ургалтын төлөв байдлыг үнэлэх, ойн цэвэрлэгээний ажлын дараах байгалийн сэргэн ургалтын шигүүрэл болон моддын өсөлтөд үзүүлэх нөлөөг илрүүлэхэд оршиж байна. Солонготын даваанд түймэрт шатсаны дараа […]

02-129.jpg
2021-10-30 16:07
Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан болох гэж байна. 17 дугаар жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан 2021 оны 11 дүгээр сарын тавны 12:00 цагт Монгол Бөхийн Өргөөнөө болно. Барилдах бөхчүүдийг 11 дүгээр […]

18-5.jpg
2021-10-30 15:10
Олон жилийн турш үргэлжилсэн судалгаа, шинжилгээний үр дүнд амьтны эд эрхтэнг хүний биед шилжүүлэн суулгах боломж нээгдэж байгаа талаар АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн харьяа “Langone Health” төвийн эрдэмтэд мэдээлсэн байна. Хэдийгээр амьтны бие, эрхтний бүтэц тогтолцоо нь ондоо боловч тэднийг генийн түвшинд хувирган зассанаар, хүний биед амжилттай шилжүүлэн суулгасан болохыг тус эрдэмтдийн зүгээс мэдэгдсэн […]

15-11.jpg
2021-10-30 13:55
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр хорооллын айл өрхүүдийн галлагаанаас үүдэлтэй болзошгүй гал түймрийн аюул, угаарын хийн хордлогод хүний амь нас өртөхөөс урьдчилан сэргийлэх, мөн хүүхдийг болзошгүй аюул, осол, эндэгдлээс хамгаалахад эцэг эх, асран хамгаалагч нарын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтаар […]

14-14.jpg
2021-10-30 13:21
Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит  хурал боллоо. Хурлаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь ФАТФ-ын зөвлөмжийн хэрэгжилтийн талаар байв. Санхүүгийн мэдээллийн албанаас ФАТФ (Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага)-ын зөвлөмжийн хэрэгжилтийн нөхцөл, цаашид анхаарах асуудлын  талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо. Монгол Улс өнгөрсөн оны аравдугаар сард ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын буюу “Саарал” жагсаалтаас, […]

13-19.jpg
2021-10-30 12:57
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр (2021.10.29) шинээр томилогдсон гурван Элчин сайдад итгэмжлэх жуух бичиг гардууллаа. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшингийн Булган Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц […]

01-135.jpg
2021-10-30 12:39
Дэлхийн бүх бүс нутагт коронавирусын Дельта хувилбарын тархалт давамгайлж байна. Тус хувилбар Америк болон Зүүн өмнөд Ази, Европт тархалт их байгаа. Нас баралт өнгөрсөн 14 хоногт Их Британид эрс нэмэгджээ. Нийт хүн амын 67-69 хувийг хоёр тун вакцинд хамруулсан Франц, Их Британи, Испани зэрэг улсад нас баралт бага байгаа. Харин Армен, Болгар зэрэг хүн амынхаа […]

218155404_235831535037909_5764317666649669507_n.jpg
2021-10-30 12:14
ЭМЯ сүүлийн 24 цагт 1443 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 11 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1.649-д хүрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлын 841 нь нийслэлд, 599 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд  17.397 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой  51 509  хүн Өрхийн эмчийн хяналт дор […]