images-4-1.jpg
2023-08-31 17:42
УИХ-ын дарга Г.Занданшатар маргааш буюу есдүгээр сарын 1-нд МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно. Тус нээлтийн ёслол МУИС-ийн Номын сангийн таван давхарын 502 тоотод 09-11 цагийн хооронд болох аж. УИХ-ын дарга Г.Занданшатар “Дээд боловсролын хуулийн онцлог” сэдвээр лекц унших юм байна. Түүнчлэн, өнгөрсөн 2022 оны есдүгээр сарын 01-нд УИХ-ын дарга Г.Занданшатар гуравдугаар сургуулийн хичээлийн шинэ […]

712-1531706694e98a5e5322e7a6ef25b9d5fac413f1f2-1.jpg
2023-08-31 17:33
Хилийн нягтралыг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөлийн чиглэлд шинээр цэргийн анги байгуулж буйг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ. Тэрбээр “Мөн Дорнод аймагт шинээр анги баригдаад, энэ жил ашиглалтад орж байгаа. Хойд хилийн гурван ангийн барилгыг байршил дээр нь шинэчлэх ажлыг зохион байгуулна. Ирэх оны төсөвт суулгахаар ажиллаж байна. Заставын бүх байрыг 2024 он гэхэд боловсон бие засах газар, […]

hiliin-boomt.jpg
2023-08-31 17:18
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ОХУ-тай хиллэж буй хойд хилийг шалгаж буй талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ жил ОХУ-тай хамтарсан ажлын хэсэг хойд хилийг шалгах ажлаа эхлүүлээд байгаа. ОХУ-тай хиллэж байгаа эргэлтийн цэгийг тэмдэглэж, харилцан протокол хөтлөх юм. Мөн хилийн тэмдэгтүүдийг байгалийн чулуугаар тэмдэглэх ажил давхар эхэлсэн. 1970-аад оны үед хийгдсэн хилийн баганууд ихэвчлэн элэгдсэн […]

C1B8614D-124E-7E9A-073E-691F8214B3A1.jpg
2023-08-31 15:23
2023-2024 оны хичээлийн жилийн урьдчилсан статистикийг БШУЯ-аас танилцууллаа. Тодруулбал, ҮСХ-ны 2022 оны жилийн эцсийн хүн амын тоог нас дэвшүүлсэн байдлаар тооцсон байна. Мөн хичээлийн жилийн үндсэн статистик мэдээлэл аравдугаар сарын 15-ны өдөр гарах аж.

download-1-4.jpg
2023-08-31 15:08
“2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл” сэдвээр БШУЯ-ны холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өгсөн юм. Энэ жилээс бага ангийн сургалтын хөтөлбөрт англи хэлний хичээлийг оруулах эсэх тухай сэтгүүлчийн асуултад БШУЯ-ны газрын дарга Б.Гантулга хариуллаа. Тэрбээр “Боловсролын сайдын баталсан тушаалаар сургалтын төлөвлөгөөнд тавдугаар ангиас англи хэлийг долоо хоногт гурван цагаар оруулж байгаа. Энэ хичээлийн жилээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн […]

631f1365a4d00.jpeg
2023-08-31 14:56
Сургуулийн автобусны үйлчилгээний талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 288 сургуулийн автобус явна. Үүний 75 нь хүүхдийн зориулалттай автобус. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж буй хүүхдийн тоо нэмэгдэж, замын ачаалал ихсэж байгаа учраас эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ машинаар зөөх нь хөдөлгөөний ачаалалд нөлөөлнө. Тийм учраас хамран сургах тойргоор ойр суралцах […]

download-8.jpg
2023-08-31 13:50
Оюутан та ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх ба шимтгэлээ цаг тухайд нь бүрэн төлснөөр шаардлагатай үедээ Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцдаг тусламж, үйлчилгээг гэрээ бүхий 2350 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 16 төрлийн тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%-иар буюу сарын 5500 төгрөг, жилийн 66 мянган […]

d61b5b3251d8f0d1872ecc2e9ddda24b.jpg
2023-08-31 13:40
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан ХХААХҮЯ-наас сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг танилцууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад дурьдсанаар “Сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар 33.1.1 заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр […]

-Дархан-аварга-Б.Бат-Эрдэнэ-наадамд-зодоглохоор-бүртгүүллээ.jpg
2023-08-31 13:30
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталжээ. Тодруулбал, тус зөвлөлийг Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ахалж бүрэлдэхүүнд спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, Монголын үндэсний олимпын хороо, Допингийн эсрэг үндэсний төв, хууль, эрүүл мэнд, цагдаа, гааль, авлигатай тэмцэх зэрэг холбогдох газруудын төлөөллөөс бүрдүүлжээ. Дэлхийн […]

koro85_vietnam_whisky_x974.jpg
2023-08-31 13:20
Өнгөрсөн онд Шотландын Эдинбург хотод болсон дуудлага худалдаагаар нэг удаагийн нэрэлтээр гаргасан (single malt) 311 литрийн лонхтой, 32 жил дарсан Макаллан (Macallan) вискиг нэрээ нууцалсан нэг хүн 1.1 сая фунт стерлингээр худалдан авч байжээ. Уг ховор вискиг худалдаж авсан хүн Вьетнамын бизнесмэн Вьет Нгуен Дин Туан болох нь өнөөдөр тодорхой болсон байна. Гиннесийн дээд амжилтын ном […]