“2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл” сэдвээр БШУЯ-ны холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өгсөн юм.
Энэ жилээс бага ангийн сургалтын хөтөлбөрт англи хэлний хичээлийг оруулах эсэх тухай сэтгүүлчийн асуултад БШУЯ-ны газрын дарга Б.Гантулга хариуллаа.
Тэрбээр “Боловсролын сайдын баталсан тушаалаар сургалтын төлөвлөгөөнд тавдугаар ангиас англи хэлийг долоо хоногт гурван цагаар оруулж байгаа.
Энэ хичээлийн жилээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цахим сургалтын “Pearson” хөтөлбөрийг 5, 6 дугаар ангид хэрэгжүүлнэ.
Мөн 1, 2 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажил эхэлж буй.
2025-2026 оны хичээлийн жилд бага ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдэнэ. Энэ үед англи хэлийг хэддүгээр ангиас, хэдэн цагаар орох вэ гэдэг асуудал шийдэгдэнэ” хэмээн хариуллаа