Өнгөрсөн онд Шотландын Эдинбург хотод болсон дуудлага худалдаагаар нэг удаагийн нэрэлтээр гаргасан (single malt) 311 литрийн лонхтой, 32 жил дарсан Макаллан (Macallan) вискиг нэрээ нууцалсан нэг хүн 1.1 сая фунт стерлингээр худалдан авч байжээ.

Уг ховор вискиг худалдаж авсан хүн Вьетнамын бизнесмэн Вьет Нгуен Дин Туан болох нь өнөөдөр тодорхой болсон байна.

Гиннесийн дээд амжилтын ном дэлхийн хамгийн том лонхтой вискиний өргөмжлөлийг гардуулахаар Хо Ши Мин хотод очих үед түүний нэр нийтэд ил болжээ.

Макаллан вискиний лонх 1.80 метр өндөр юм.

Вьет нь олон жилийн өмнөөс үнэтэй ховор архи дарсанд хөрөнгө оруулж, дэлхийн хамгийн хуучны виски, коньякийн томоохон цуглуулгатай болсон юм байна.

Түүний цуглуулгад 1926 онд 40-хөн лонх үйлдвэрлэгдэн гарсан Макалланы ховор вискиний гурав нь хадгалагддаг гэнэ. 2019 онд болсон дуудлага худалдаагаар ийм лонх виски 1.5 сая фунт стерлингийн үнэ хүрч байжээ.

Вьет бас дэлхийн хамгийн том лонхтой коньяк, дэлхийн хамгийн урт настай буюу 150 жил дарсан вискиг эзэмшдэг юм байна.

Түүний архи дарсны цуглуулгын нийт үнэлгээ 150 сая фунт стерлинг ($190 сая) болдог ажээ.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн