Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталжээ.
Тодруулбал, тус зөвлөлийг Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ахалж бүрэлдэхүүнд спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, Монголын үндэсний олимпын хороо, Допингийн эсрэг үндэсний төв, хууль, эрүүл мэнд, цагдаа, гааль, авлигатай тэмцэх зэрэг холбогдох газруудын төлөөллөөс бүрдүүлжээ.
Дэлхийн допингийн эсрэг агентлаг WADA-аас гаргасан загвар, зөвлөмжийн дагуу “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг боловсруулж Монгол Улсын Засгийн газраар 2022 онд батлуулсан.
Тус дүрмийн 23-р хэсэгт манай улсын допингийн эсрэг Үндэсний зөвлөлийг Засгийн газар байгуулах, мөн зөвлөлийн бүрэлдэхүүнд орох байгууллагуудын талаар тодорхой зааж өгсөн.