606460276fe3a.jpeg
2023-08-30 16:02
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг есдүгээр сарын 1-нд шилжүүллээ. Амрах зах, худалдааны төвүүдийн жагсаалттай танилцана уу.

new_3a59141bb109449fb3b22ebecf03578e2b45cda1.jpg
2023-08-30 15:53
Улсын хэмжээнд 2022 онд 13 мянга гаруй үр хөндөлт бүртгэгджээ. Энэ нь 8 жилийн өмнөхтэй харьцуулахад 28 хувиар буурсан үзүүлэлт юм. Үр хөндөлтийг насны хувьд авч үзвэл, 30-34 насны эмэгтэйчүүдийн үр хөндөлтийн түвшин хамгийн өндөр буюу 26.4 хувьтай байна. Харин насаар авч үзвэл 10-14 насны 41, 15-19 насны 587, 20-24 насны 2157 иргэн үр хөндүүлжээ.

5dd5e89aa758e.jpeg
2023-08-30 15:43
2023 оны наймдугаар сарын 28-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 7.8 хувь, өмнөх долоо хоногоос 0.9 хувиар тус тус буурсан талаар ҮСХ-оос мэдээллээ. Мөн үхрийн махны үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдсэн бол хонины мах 100-200 төгрөгөөр буурсан бол гурилын үнэ 0,2 хувиар өссөн байна. Харин өндөг, төмс, цагаан будааны үнэ […]

Untitled-design-28-1280x721.png
2023-08-30 15:13
· Гүег хаан – 1206-1248 он – Монголын 3 дахь Их хаан, Чингис хааны ач, Өгөдэй хааны ууган хүү. · Ромын Пап ламын /их хамба/ төрийн элч Плано Карпини 1246 оны намар их хаан Гүегт бараалхаж, Ромын Пап  IV Иннокентийн албан бичгийг өргөн барьжээ. П.Карпини Монголд анх удаа ирж, Ромын Пап ламын захиаг Гүюг хаанд уламжилжээ. Ромын зүгээс ирүүлсэн захианд Гүег хааныг христийн шашинд дагаар орохыг ятгасан […]

d911aed6e7464ca6aa41f2af0531322a1.jpg
2023-08-30 14:03
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар Сангийн яаманд очиж ажиллалаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэх бодлогын хүрээнд батлагдсан хууль, тогтоомжуудын агуулга, үзэл санааг сурталчлан таниулах зорилгоор батлагдсан хуулийг хүлээлгэн өгөх жишиг тогтоож байна. Саяхан Боловсролын багц хуулийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болсон. Төсвийн […]

unnamed-6.jpg
2023-08-30 13:58
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн боловсролын газар, Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Тээврийн прокурорын газрын хууль цаазын зөвлөх Ц.Ганцэцэг “Бид Тээврийн цагдаагийн газартай хамтран “Эрсдэлгүй ирээдүй” аяныг өрнүүлж байгаа. Сургуулийн ойр […]

d6c03b___x974.jpg
2023-08-30 13:57
Наймдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ийн худалдагчийг үл таних дөрвөн этгээд зодож бэлэн мөнгө бусад эд зүйлийг дээрэмдсэн хэрэг гарчээ. Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Мөрдөн шалгах газар, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтран шуурхай эрэн сурвалжилж 15-23 насны […]

download-1-2.jpg
2023-08-30 13:56
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА) болон бусад холбогдох албаныхан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.  Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан энэ жил цагдаагийн байгууллагаас “Хичээл эхэллээ” арга хэмжээг зохион байгуулж байгааг тэд хэлсэн юм.  Энэ үеэр зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах […]

712-1534209417f16b911863e52f4fe3e21be71f1e1c42.jpg
2023-08-30 13:54
Говь-Алтай аймагт шалтгаан тодорхойгүй нас баралт бүртгэгдсэн, тарваган тахлаас болсон эсэхийг шинжилгээний хариугаар тогтоохыг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс/ЗӨСҮТ/ мэдээллээ. Тус газраас мэдээлснээр 2023 оны наймдугаар сарын 29-нд Говь-Алтай аймагт шалтгаан тодорхойгүй нас баралт бүртгэгджээ. Уг тохиолдлыг тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн онош тодруулахаар лабораторийн шинжилгээг Ховд аймгийн ЗӨСТ-д хийх юм байна. Шинжилгээний хариуг гарсан тухайн цагт […]

230826185512-donald-trump-atlanta-airport-082423-1280x720.jpg
2023-08-30 13:45
2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг цуцлуулах зорилготой хуйвалдааны хэргээр Дональд Трампыг шүүх хурал ирэх оны гуравдугаар сарын 4-нд эхлэх тов гарч байна. Вашингтон дахь Холбооны шүүгч Таня Чуткан даваа гарагт ийм тов зарласан байна. Ингэснээр энэ шүүх хурлыг 2026 оны дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулах Трампын өмгөөлөгчдийн хүсэлтэд татгалзсан гэсэн үг болж байна. Тусгай прокурор […]