2023-08-30 13:541min00

Говь-Алтай аймагт нас барсан хүн тарваган тахлаас болсон эсэхийг лабораторийн шинжилгээгээр тогтооно

712-1534209417f16b911863e52f4fe3e21be71f1e1c42

Говь-Алтай аймагт шалтгаан тодорхойгүй нас баралт бүртгэгдсэн, тарваган тахлаас болсон эсэхийг шинжилгээний хариугаар тогтоохыг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс/ЗӨСҮТ/ мэдээллээ.

Тус газраас мэдээлснээр 2023 оны наймдугаар сарын 29-нд Говь-Алтай аймагт шалтгаан тодорхойгүй нас баралт бүртгэгджээ.

Уг тохиолдлыг тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн онош тодруулахаар лабораторийн шинжилгээг Ховд аймгийн ЗӨСТ-д хийх юм байна. Шинжилгээний хариуг гарсан тухайн цагт мэдээлнэ гэв.

Орон нутгийн Онцгой комисс, ЭМГ, ЗӨСТ-ийн хамтарсан баг голомтод хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгааг мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй