Улсын хэмжээнд 2022 онд 13 мянга гаруй үр хөндөлт бүртгэгджээ. Энэ нь 8 жилийн өмнөхтэй харьцуулахад 28 хувиар буурсан үзүүлэлт юм.
Үр хөндөлтийг насны хувьд авч үзвэл, 30-34 насны эмэгтэйчүүдийн үр хөндөлтийн түвшин хамгийн өндөр буюу 26.4 хувьтай байна. Харин насаар авч үзвэл 10-14 насны 41, 15-19 насны 587, 20-24 насны 2157 иргэн үр хөндүүлжээ.