УИХ-ын дарга есдүгээр сарын 1-нд МУИС-д очиж, лекц уншина

2023-08-31 17:421min0
images (4)

УИХ-ын дарга Г.Занданшатар маргааш буюу есдүгээр сарын 1-нд МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.

Тус нээлтийн ёслол МУИС-ийн Номын сангийн таван давхарын 502 тоотод 09-11 цагийн хооронд болох аж. УИХ-ын дарга Г.Занданшатар “Дээд боловсролын хуулийн онцлог” сэдвээр лекц унших юм байна.

Түүнчлэн, өнгөрсөн 2022 оны есдүгээр сарын 01-нд УИХ-ын дарга Г.Занданшатар гуравдугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байсан билээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй