Оюутан та ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх ба шимтгэлээ цаг тухайд нь бүрэн төлснөөр шаардлагатай үедээ Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцдаг тусламж, үйлчилгээг гэрээ бүхий 2350 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 16 төрлийн тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%-иар буюу сарын 5500 төгрөг, жилийн 66 мянган төгрөг төлөх бөгөөд гар утасны #И_Баримт аппликейшнээр ЭМД-аа төлвөл 10-15 минутад баталгаажна. Харин төлөх ёстой дутуу сараа болон шимтгэлээ баталгаажсан эсэхийг http://emd.gov.mn/rd/search холбоосоор хялбархан шалгах боломжтой.