taxitaxi.jpg
2023-11-30 19:08
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж такси үйлчилгээтэй холбоотой заалтын талаар хотын даргаас асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Зөрчлийн тухай хуулийн 6.30.4 хэсэгт зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлбэл гурван сая төгрөгөөр торгох асуудал орж ирж байна. Улаанбаатар хот шар дугаартай нийт 200 такситай. Гэтэл “Ubcab” 40 мянган […]

Yutong-electric-buses-for-Kazakhstan-1.jpeg
2023-11-30 19:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат нийтийн тээврийн худалдан авалтын талаар хотын даргаас тодрууллаа. УИХ-ын гишүүн Д.Ганбат: Нөгөө автобуснууд чинь хаана байна. Одоо ямар автобус орж ирэх вэ. Өнгө нь сонин биш байна. Хотын иргэд хэзээ автобустай болох вэ. Хятадаас чанаргүй юм аваад ирэв ээ. […]

tj8h0v_277677732_351870250287953_7389180660880048612_n_x974-1280x622.jpg
2023-11-30 19:04
Баянгол дүүрэг, “Нарны хороолол”-ыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн гарц хийх асуудлаар өнөөдөр хотын дарга тус дүүргийн удирдлагуудтай уулзжээ. Гарц хийгдсэнээр “Нарны хороолол”-д байгаа 5,200 өрхийн 20,000 мянган иргэн явганаар хотын төв рүү шууд орох боломж нээгдэж байгаа юм байна. Уг гарцын асуудлыг ирэх жил шийдэхээр тогтож байгаа учир тус дүүргийн удирдлагуудад арванхоёрдугаар сарын эхээр тендерээ […]

neft-112533-1634639895.jpeg
2023-11-30 19:03
Манай улсын төмөр замын тээвэрлэлтийн нөхцөл байдал шатахууны тээвэрлэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар Зам Тээврийн Хөгжлийн Яам (ЗТХЯ)-ны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлтээс тодрууллаа. – Төмөр замын тээвэрлэлт ямар нөхцөл байдалтай байна вэ. Тээвэрлэгдэж буй ачааны хэдэн хувийг Оросынх эзэлж байгаа вэ? – Энэ оны байдлаар Улаанбаатар төмөр зам ХНН ойролцоогоор 29 […]

-1024x677-1.jpg
2023-11-30 19:01
ХЭҮК-ын даргыг томилох тухай тогтоолыг хэлэлцэж, батлав. Д.Сүнжидийг ХЭҮК-ын даргаар томилохыг Хууль зүйн байнгын хороо дэмжсэн юм. Эрх зүйн өндөр мэдлэг, боловсролтой, хүний эрх, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцооны чиглэлээр ажилласан туршлага, онол-практикийн мэдлэгийг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидийг тус Комиссын даргад нэр дэвшүүлж байгаа гэлээ. Дугарын Сүнжид нь 1977 онд төрсөн. 1993 онд […]

70462_314514317_622936802956161_5107017565295055909_n.jpg
2023-11-30 14:55
Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороонд ажиллав. Энэ үеэр Алтай хотхоныг гарцтай болгож, сургууль барих асуудлыг ярилаа. Тус хотхон дотроо хамгийн их түгжрэлтэй байдаг байна. Тэрбээр “Алтай хотхон анх байгуулагдахдаа 12,000 айлын иж бүрэн цогцолбор хороолол нэртэйгээр байгуулагдсан ч иж бүрэн стандарт гэдэг шаардлагаа алдсан. Хотхон дотор улсын сургууль, цэцэрлэг, дөрвөн […]

1-750x500.jpeg
2023-11-30 13:47
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг хуулийн төсөлтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Авлигын голомтыг тастахгүйгээр шинэ 30 жилийг бид цогцлоох боломжгүй. Аалзны тор мэт сүлжилдсэн 30 жилийн авлигын цайзыг нураах, ард түмний хүсэл эрмэлзэл үерийн ус мэт тал талаасаа цутгаж, усны түвшин өдрөөс өдөрт дээшилсээр […]

enhbat.jpg
2023-11-30 13:44
Түүнчлэн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, дэмжив. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өөр албан тушаалд томилогдсон тул Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилуулахаар санал болгож байгааг танилцууллаа. Д.Энхбат нь 1997 онд нийслэлийн 78 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2008 онд […]

ewq8qy_putin_russia_population_x974.jpg
2023-11-30 13:39
Москва хотод болсон Дэлхийн Оросуудын Чуулган арга хэмжээнд үг хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын эмэгтэйчүүдэд олон хүүхэд төрүүлэхийг уриалжээ. “Манай олон эмээ, элэнц эмээ нар долоо, найм, үүнээс ч олон хүүхэд төрүүлдэг байсан. Энэ сайхан уламжлалаа хадгалж, сэргээцгээе. Өнөр өтгөн гэр бүл нь Оросын бүх ард түмний амьдралын хэв маяг, хэм хэмжээ болох […]

-банка-1280x818.jpg
2023-11-30 13:38
Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн Банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн болохыг мэдээлэв. Тодруулбал тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Монгол Улсын Хөгжлийн Банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 […]