aegbcy_37ce0dba-510f-496b-8274-0b53d9567f7a_x974-1024x682.jpg
2020-06-30 17:55
МАН-ын бүлгээс Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж байгааг Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулав. Ийнхүү Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох эсэх асуудлаар илээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ. Анхдугаар чуулган маргааш үргэлжилнэ. УИХ-ын даргыг сонгосноор Анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

.png
2020-06-30 17:12
Сонгуулийн дүнгээр байгуулагдсан парламентын Анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх гэж байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл Улсын Их Хурлын даргыг нэр дэвшүүлнэ” хэмээн заасан. Энэ дагуу МАН-аас УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ. Сонгуулийн дүнгээр үнэмлэхүй олонх буюу 62 суудал авсан […]

tudev-1.jpg
2020-06-30 17:00
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Жамьян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн гудамж хүртэлх 262 метр замыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, ХХ зууны манлай сэтгүүлч, төр нийгмийн зүтгэлтэн Лодонгийн Түдэвийн нэрээр нэршүүлэх шийдвэр гаргалаа. Тус замыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 13 дугаар хуралдааны […]

hhhhh.jpg
2020-06-30 16:57
Хар арьстан Жорж Флойдын баривчилгаанд оролцсон цагдаа нарыг ирэх жил шүүнэ. Одооогоор тэднийг тусад нь шүүх үү, хамтад нь шүүх үү гэдэг нь тодорхой болоогүй байна. Африк гаралтай америк Жорж Флойдыг баривчлахад оролцсон цагдаагийн дөрвөн ажилтан асныг ирэх оны гуравдугаар сараас шүүх юм. Эдгээр цагдаа нар нь Томас Лейн, Александр Куэнг, Ту Тао, гол буруутан […]

7799-1-1024x619.jpg
2020-06-30 16:36
Яллагдагч Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшиллоо. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах /-ийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ундармаа / Улсын Их Хурлын гишүүн асан /-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны 06 дугаар […]

unnamed-1-10.jpg
2020-06-30 16:25
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэг нам, эвслээс болон нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2020 оны 06 дугаар сарын 30-ны А/33, А/34 дүгээр тушаалаар […]

4455-1.jpg
2020-06-30 15:53
Зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар Хангай нурууны өврийн Таац, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 5-20 см давсан байна. Мөн Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд үерийн түвшинг 15-20 см давсан хэвээр байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард […]

106320175_3096318027148005_2534201257760915172_o-1024x768.jpg
2020-06-30 15:35
УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрэлдсэн шинэ парламентын гишүүд тангараг өргөж дууслаа.  Улсын Их Хурлын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу энэ удаагийн парламентад сонгогдсон гишүүд нэг нэгээрээ индэрт гарч тангараг өргөлөө. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүний тангарагийн үгэнд өөрчлөлт орсныг тодотгоё. Шинэ гишүүд тангараг өргөхдөө  “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд […]

102726022_1444582572409144_3218653017785800180_n.jpg
2020-06-30 15:15
Хоёр давхар автобус өнөөдөр Ч:1 буюу  Офицеруудын ордон-Таван шар чиглэлд иргэдэд үйлчилж эхэллээ. Нэг ширхэг хоёр давхар автобус 207 мянган ам.доллар буюу 584 сая төгрөгийн үнэтэй юм. Харин энгийн цахилгаан автобус нь 140 мянган ам.доллар буюу 395 сая төгрөгийн үнэтэй аж. Хоёр давхар автобусанд 70 зорчигч суудалд сууж явах боломжтой. Тиймээс маш тав тухтай байна хэмээн […]

8888888888-1024x591.jpg
2020-06-30 14:46
УИХ-ын 2020 оны сонгуулиар олонхийн дэмжлэг авч сонгогдсон гишүүд өнөөдөр тангаргаа өргөж байна. Найм дахь парламентын 76 гишүүнийг мэргэжлээр нь ангилбал, 14 нь хуульч, эрхзүйч 21 нь эдийн засагч,  12 нь инженер, агрономич,  14 нь урлаг, утга зохиол, нийгмийн салбар 9 нь эмч, багш 6 бусад мэргэжилтэй байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Энэ удаагийн парламентын […]