МАН-ын бүлгээс Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж байгааг Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулав. Ийнхүү Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох эсэх асуудлаар илээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ. Анхдугаар чуулган маргааш үргэлжилнэ. УИХ-ын даргыг сонгосноор Анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.