Унгарын өндөр албан тушаалтан, ерөнхий сайд Виктор Орбаны ойрын холбоотон Антал Роганыг авлигын хэрэгт буруутган АНУ хориг арга хэмжээ авчээ. АНУ-ын Сангийн яамны мэдэгдсэнээр, Роган албан тушаалаа ашиглан өөртөө болон улс төрийн холбоотнууддаа санхүүгийн ашиг олох, ялангуяа Унгарын эдийн засгийн гол салбарт хяналтаа тогтоосон гэжээ.
Хориг арга хэмжээг олон жилийн турш бэлтгэж, баримт нотолгоо цуглуулсны үндсэн дээр тавьсан учир Роганы асуудалд хөнгөн хандаагүйг илтгэж байна. Гэсэн хэдий ч Унгарын гадаад хэргийн сайд Петер Сиярто үүнийг буруутгаж, АНУ-ын элчин сайд Дэвид Прессманы хувийн халдлага гэж тодорхойлжээ Мөн Дональд Трамп албан тушаалдаа эргэн ирсний дараа уг шийдвэрийг эсэргүүцнэ гэдгээ амласан байна. Унгар улс Трамптай ойр дотно харилцаатай байсан ч Роганыг АНУ-ын ашиг сонирхлыг алдагдуулж буй гол хүн гэж албаныхан үзсэн. Улмаар АНУ-ын хувьд хориг арга хэмжээг цуцлах нь нэн тэргүүний асуудал биш гэж шинжээчид үзэж байна.