Хүүхэд бүрд сард 100,000 төгрөг олгох журамд өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын төв нь 2012 оноос эхлэн асрамжийн газрын хүүхдүүдэд асрамжийн газраас нь данс нээж өгөөд сар бүрийн хүүхдийн мөнгийг нь хадгалсаар иржээ. Гэтэл зарим эцэг эх энэхүү мөнгөн хуримтлал үүсэхээр хүүхдээ авч, мөнгийг нь үрж дуусгаад буцаагаад асрамжийн төвд авчирдаг байна. Тиймээс асрамжийн төвд байдаг хүүхдийнхээ хуримтлалын мөнгийг эцэг эх нь зарцуулах эрхийг нь хаах шийдвэр гаргажээ.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 20 байгууллагын халамж асрамжийн 29 төвд 0-18 насны 924 хүүхэд байна.
Эдгээр хүүхдээс 14 болон түүнээс дээш насныхан хүүхдийн мөнгөнийхөө 20 хувийг өөрсдийн дугуйлан, хөгжлийн үйлчилгээнд зарцуулж эхэлжээ. Асрамжийн төвд байгаа хүүхдүүд бэлэн мөнгөтэй харьцаж суралгүйгээр насанд хүрдэг учир ийнхүү 20 хувийг нь өөрсдөд өгч эхэлсэн байна.
Эх сурвалж: https://eguur.mn/482997/ Т.НАНДИН-ЭРДЭНЭ