НҮБ энэ жилийн дэлхийн аз жаргалын тайлангаа нийтэлжээ. Тус тайланд дэлхийн орнуудыг аз жаргалын индексээр жагсаахад 2023 оны хамгийн жаргалтай орноор Финланд тодорсон байна. Ингэснээр тус улс долоо дахь жилээ дараалж дэлхийн хамгийн аз жаргалтай орноор тодров.
Финландаас гадна Дани, Исланд, Швед, Скандинавийн орнууд эхний 10-т жагсжээ. НҮБ аз жаргалын индексийг хувь хүний амьдралын сэтгэл ханамж, нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн халамж, дундаж наслалт, эрх чөлөө, авлига гэх мэт зүйлсийг харгалзаж тогтоодог байна.
2011 оноос хойш дэлхийн аз жаргалын тайланг нийтэлж эхлэснээс хойш энэ жил АНУ болон Герман анхны удаа эхний 20-т багтаагүй юм. Харин аз жаргалын индексээр 143 орноос хамгийн сүүлд Афганистан орчээ.
Харин Коста Рика болон Кувейт эхний 20 оронд анхны удаа багтсан байна. Аз жаргалын индекс Афганистан, Ливан, Йорданд хамгийн их буурсан бол баруун Европын Серби, Болгар, Латви эсрэгээрээ их өссөн юм.
Монгол Улсын хувьд аз жаргалын индексээр 143 орноос 77-т орсон байна.
Эх сурвалж: CNN https://eguur.mn/482991/