Геодези, усны барилга, байгууламжийн газраас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн албатай хамтран тухайн орчмын байнгын ундаргатай булаг, хөрсний усны урсгалыг сааруулах, голдирлыг өөрчлөх, суваг татах зэрэг ажлыг үе шаттай хийж байна.
Мөн тухайн хорооны зүгээс айл өрхүүдэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг өгөхөөс гадна иргэдийн зорчдог хэсэгт халтиргаа гулгаатай гэх утга бүхий мэдээллийн самбарыг байршуулаад байгаа юм. Түүнчлэн үер болон халиа тошинд өртөх эрсдэлтэй айл өрхүүдэд нүүх шаардлага бүхий мэдэгдэх хуудсыг жил бүр хүргэдэг боловч өнгөрсөн онд нэг айл нүүж, бусад айл нь одоог хүртэл нүүгээгүй гэдгийг албаныхан онцолж байв.