Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 4-ний өдрийн 23:00 цагийн үед “Хүүхдүүд зодолдоод нэгнийгээ хутгалчихлаа” гэсэн мэдээлэл иржээ.
Улмаар 17 настай эрэгтэй, 19 настай эрэгтэй нарын нуруу хэсэгт, 15 настай эрэгтэй хүүхэд хутгалж гэмтээсэн дуудлага мэдээллийг бүртгэн, шалгалтын ажиллагааг хийж байна.
Урьдчилсан байдлаар хохирогч болон холбогдогч нар бильярд тоглож байгаад маргалдсан байдал тогтоогдсон. Хохирогч эмнэлэгт эмчлэгдэж байгаа. Биеийн байдал хэвийн гэж мэдээлэв.