Ханни өнгөрсөн сард анх лайв хийж, энэ талаар олонд мэдэгджээ. Тодруулбал, Ханни өөр хамтлагийн гишүүдтэй мэндлэх үед нөгөөдүүл нь хариу дуугараагүй гэжээ. Учир нь нөгөө хамтлагийн менежер нь тэдэнд Ханниг үл тоох зааварчилгаа өгсөн гэв. Үүний дараа Үндэсний ассамблейн Байгаль орчин, хөдөлмөрийн хороо Ханни болон “NewJeans”-ын менежментийн компанийн төлөөлөгчийг дуудсан байна.
Ханни энэ талаар ярихдаа яагаад ийм хандлагыг тэвчих ёстойгоо ойлгохгүй байна гээд нулимс дуслуулжээ. Бусад хүн өөртэй нь адил зүйл мэдрээсэй гэж хүсэхгүй байгаагаа дамжуулав. Болсон явдлыг үнэн мөнөөр нь олж мэдэхийн тулд хангалттай хүчин чармайлт гаргаагүй гэж хамтлагийн менежментийн компанийг мөн буруутгажээ.