Сэтгүүлч Т.Шинэбаярыг Шадар сайд С.Амарсайханы гомдлоор яллагдагчаар татаж, улмаар шүүхээс түүнд 500 мянган төгрөгөөр торгох ял оноосон байдаг. Харин сэтгүүлч Т.Шинэбаяр шүүхийн тус шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр буюу зургаадугаар сарын 13-ны өдөр болохоор товлосон байсан ч шүүх хурал хойшилжээ. Учир нь шүүгдэгч Т.Шинэбаяр нь хохирогч болох Т.Амарсайханыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж, уг хүсэлтийн дагуу шүүх хурлыг хойшлуулсан талаар эх сурвалж мэдээллээ.