Хандгайт, Санзайн зуслан явах замд шинээр авто худаг ажиллуулж эхэллээ. Энэхүү худгаас иргэд зөөлрүүлсэн, цэвэршүүлсэн, гүний гэсэн гурван төрлийн ус 24 цагийн турш авах боломжтой аж.

1. Төлбөрийн картын системд шилжсэнээр иргэд худгаар үйлчлүүлэхэд илүү хялбар болж, цагийн хязгаарлалтгүй болсноор 7 хоногийн 24 цагийн аль ч үед хэрэглэгч усаа авах боломжтой.

2. Усны зарцуулалт, картын цэнэглэл, хэрэглэгчийн бүртгэл нь мэдээллийн санд хадгалагдаж сарын болон тухайн сонгосон хугацааны тайлан харах боломжтой. Аймгийн хувьд энэхүү тайлан нь бүс нутгийн усны зарцуулалт, хүн амын ундны усны хэрэглээний нэгдсэн мэдээллийн сантай болох боломжтой юм.

3. Усны хэмнэлт гарна. Төлбөрийн нарийвчилсан систем, тоног төхөөрөмжийн ажиллагаа сайжирснаар усны үргүй зардал буурч хэмнэлт гарна.

4. Ундны усан хангамжийн хүртээмж сайжирна.

Та ус авахдаа Автомат худгийн усны картаар худалдан авах боломжтой бөгөөд дараах зааврын дагуу картаа цэнэглэх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг та www.autohudag.mn-аас авна уу.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн