Иргэн арилжааны банкнаас 10 сая төгрөгийн ипотекийн зээл авлаа гэхэд 100 мянган төгрөгийг суутгаад 9.9 сая төгрөг шилжүүлдэг. Үүнийг ШӨХТГ-аас үндэслэлгүй суутгал гэж үзэн арилжааны нэр бүхий есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.
Гэвч банкнуудын зүгээс энэ шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон. Иймд ШӨХТГ-аас давж заалдах шатны шүүхэд ханджээ. Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 08:30 цагт эхэлж, шийдвэрээ гаргав.
Шүүх банкууд нийт зээлийн үнийн дүнгийн 1 хувийг суутгах н ь үндэслэлгүй гэжээ. Шүүх хуралд өмгөөлөгчөөр Батхүү, Ялалт, Цэнгэл, Чинбат өмгөөлөгч нар ажиллан, хоёр цагийн турш банкуудын өмгөөлөгчтэй мэтгэлцсэн байна.
Эх сурвалж:https://shorturl.at/bimD5