2024 оны 06 сарын 25-ны өдөр Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ч.Баянжаргал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын холбооны Нотариатчдын танхимын олон улсын харилцаа хариуцсан ерөнхий төлөөлөгч, хүндэт нотариатч, шүүхийн зөвлөх Ричард Бок нар хамтран ажиллах гэрээнд гарыг үсэг зурлаа.
Тус арга хэмжээний үеэр нотариатчдад зориулж Герман Улсын Нотариатчдын танхимын олон улсын харилцаа хариуцсан ерөнхий төлөөлөгч Ричард Бок “Дуусаагүй барилгыг бусдад шилжүүлэхэд нотариатын оролцоо”, Нотариатын институтийн Олон улсын хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Ремберт Зюс “Олон улсын хувийн эрх зүй дэх өв залгамжлал”, Олон улсын харилцааны хэлтсийн гишүүн, Африкийн холбооны Нотариатчдын танхимын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нотариатч, доктор Торстен Жагер “Нотариатын үйлдлийг олон улсад хүлээн зөвшөөрөх нь” сэдвээр сургалт зохион байгуулав.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Хэльмут Кулитц, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор П.Одгэрэл, Танхимын Удирдах зөвлөлийн гишүүд, салбарын дарга, нотариатч нар уригдан оролцлоо.
Хамтын ажиллагааны гэрээг сунгаснаар хоёр улсын нотариатчдын танхимын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нотариатчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох замаар нотариатын хөгжлийг олон улсын түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.