БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин авлигатай тэмцэх ажлынхаа эхэн үедээ өрсөлдөгч бүлэгт харьяатай зэвсэгт хүчин дэх нөлөө бүхий генералуудыг дарж, өөрт үнэнч хүмүүсээр сольж авсан байдаг. Ийнхүү Ши Жиньпин олон жилийн турш БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн бүтцэд шинэчлэл хийж, өөрийнхөө хүмүүсийг өндөр албан тушаалд томилсон юм. Тэгвэл түүхэн дэх олон хүчирхэг удирдагчдын адилаар Ши Жиньпин өөрийн сонгосон үнэнч гэх хүмүүсийн эсрэг арга хэмжээ авах боллоо.
Пентагоноос санхүүжүүлдэг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн ахлах судлаач Жоэл Вутноу “Томилсон хүмүүс нь эргэлзээгүй үнэнч бус гэж тэр бодож байгаа бол энэ нь маш том асуудал болно” гэжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Ши Жиньпин ийнхүү ойрын хүмүүсээ онилж байгаа нь Мао Зэдун, Иосиф Сталин гэх мэт аутократ удирдагчид туйлын эрх мэдлээ хадгалж үлдэх зорилгоор хийдэг алхамтай ойртож байгаа.