АНУ-ын Нью Жерси муж болон зүүн эрэг дагуу гарал үүсэл нь тодорхойгүй олон тооны дронууд үзэгдэх болсон байна. Үүний улмаас тэдгээр дроныг хэн, хаанаас, ямар шалтгаантай илгээсэн талаар олон хүн таамаглал дэвшүүлж, түгшүүрлэх болжээ. Нью Жерси мужийн амбан захирагч Фил Мерфи Ерөнхийлөгч Жо Байденд захидал бичиж, хариулт авахыг хүссэн юм. Харин Нью Жерсигийн сенатор Энди Ким өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.12.12/ дрон хайж шөнийг өнгөрөөсөн гэв.