Энэ хичээлийн жил гурван улиралтай байх бөгөөд улирлын сүүлийн долоо хоногт IV-XII дугаар ангийн сурагчдын анги дэвших, сургууль төгсөх үнэлгээг хийхээр баталжээ. Түүнчлэн хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт X-XII дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлэхээр болсон. Үүний дагуу арванхоёрдугаар сарын 30-наас, нэгдүгээр сарын 03-н хүртэлх хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн сурагчид цахимаар хичээллэнэ. Боловсролын яамнаас цахим сургалтын долоо хоногийн хуваарийг танилцуулав.
Судлагдахууны хичээлийн цагийн төлөвлөлт:
- 7 хоногт 1 цаг ордог хичээл – 30 минут
- 7 хоногт 2 цаг ордог хичээл – 1 цаг
- 7 хоногт 3-4 цаг ордог хичээл – 1 цаг 30 минут7 хоногт 5-6 цаг ордог хичээл – 2 цаг
- Синхрон сургалтын үед суралцагчдын хувийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан ярилцах боломжийг хангах.
- Үлдсэн хичээлийн агуулгыг суралцагчид бие даан судлах асинхрон хэлбэрээр зохион байгуулах боломжтой.