ХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн сүүлээр хийдэг хэвлэлийн бага хурал пүрэв гарагт /2024.12.19/ болжээ. “Путинтэй хамт энэ оны үр дүнг дүгнэх” нэртэй тэрхүү хэвлэлийн бага хурлаар тэр иргэд, гаднын сэтгүүлчид, тэтгэврийн насныхан гэх мэт хүмүүсээс асуулт авсан юм. Тэгвэл Путин нэгэн асуултад хариулахдаа довтлох шийдвэрийг эрт гаргах ёстой байсан, ОХУ үүнд илүү сайн бэлтгэх ёстой байсан гэжээ.