Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авахаа амлав. Трамп Цагаан ордонд буцаж ирснээр хоёр улсын хооронд өндөр түвшний дипломат харилцаа тогтоох хэтийн төлөв нь нэмэгдсэн. Удирдагчид Трампийн анхны бүрэн эрхийн хугацаанд гурван ч удаа уулзаж, Умардын цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцаж байв.
Тэгвэл Ким Жон Ун өнгөрсөн Баасан гаригт өндөрлөсөн эрх баригч намын хуралдааны үеэр АНУ-ыг зэмлэсэн байр суурь илэрхийллээ. Тэрбээр “АНУ бол коммунизмын эсрэг үзлийг өөрийн төрийн бодлого гэж үздэг хамгийн эсэргүү улс. АНУ, Өмнөд Солонгос, Японы аюулгүй байдлын түншлэл нь түрэмгийлэлд чиглэсэн цөмийн блок болж өргөжин тэлж байна. Энэ бодит байдал нь бидэнд аль чиглэлд урагшлах, юу хийх, хэрхэхийг тодорхой харуулж байна. Хойд Солонгос улс урт хугацааны үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлынхаа үүднээс АНУ-ын эсрэг хамгийн хатуу стратегийн тодорхой болгосон” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: AP