АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп ялалт байгуулсан. Тэрбээр АНУ-руу орж ирж буй бүх импортод 10-20 хувийн татвар, БНХАУ-ын бараанд 60 хувийн татвар тавина хэмээсэн. Энэ нь дэлхийд шинэ худалдааны дайн үүсгэж магадгүй. Энэ сар Трамп ажлаа хүлээн аваад ямар бодлого явуулахыг нь олон улс хүлээн, ажиглаж байна.
Трамп: Би Калифорниар явахдаа намайг дэмжсэн тэмдэглэгээнүүд хаа сайгүй байгааг хардаг. Бүх зүйлийг саналын хуудсаар өгдөг, энэ нь маш шударга бус зүйл. дамждаг. Тэд иргэддээ нийтдээ 38 сая саналын хуудас илгээдэг, магадгүй 36, 38 сая. Гэхдээ шударга зарчимтай газар очиход, энэ улсад тийм газар маш их бий, та дундад баруун бүс рүү явбал, Айова, Айдахо зэрэг мужууд руу явбал тэнд үнэхээр шударга систем ажилладаг. Гэвч 38 сая саналын хуудас илгээж байгаа гэж бодоод үзээрэй. Калифорниад санал авах бүхээг байхгүй.
Би Флоридад, Палм-Бичид санал өгөхдөө орж очиход тэд намайг таньдаг ч гэсэн, “Та надад энэ бичиг баримтыг үзүүлээч. Та үнэмлэхээ үзүүлээч” гэж асуудаг. Тэд миний бүх мэдээллийг шалгадаг. Тийм газарт сонгуулийн луйвар хийхэд маш хэцүү байх болно л гэж би боддог юм. Калифорнид тэд юу ч хийдэггүй. Ганц хийдэг зүйл нь санал бөглөх хуудас илгээнэ, түүнийг нь та буцаагаад илгээх ёстой гэж хэлдэг. Энэ нь шууданчаар гэх мэт маш олон хүнээр дамжиж байдаг. Энэ талаар та сонсож л байсан байх маш олон хүн нэгээс олон саналын хуудас авдаг, тэд олон санал өгдөг. Тэд долоон саналын хуудас илгээдэг.
Бүгд найрамдах намыхан өнгөрсөн хугацаанд илүү хичээж тэмцэх ёстой байсан. Энэ10, 12 жилийн өмнө эхэлсэн. Франц шуудангаар сонгуулийн санал өгдөг байсан шүү дээ. Гэхдээ луйвар их гардаг байсан тул тэд үүнийгээ зогсоосон. Ямар үед ч шуудангаар санал өгөх систем байвал луйвар гарах магадлал маш өндөр байдаг. Жимми Картер маш гайхалтай хүмүүс, нэр хүндтэй хуучин сенаторуудаар дүүрэн судалгааны комисст томилогдож байсан юм. Тэдний шуудангаар санал өгөх ёсгүй, хэрэв шуудангаар санал өгвөл луйвар гарна гэх гол дүгнэлтэд хүрч байсан билээ. Жимми Картерийн 100 хувь зөв байсан.
Бид эхлээд хяналт тавьж, дараа нь үүнийг өөрчлөх ёстой. Маш энгийн өөрчлөлт. Нэг өдөр л санал өгөх, хүн бүр санал өгнө. Өмнө нь хүмүүс мягмар гаригт очиж санал өгдөг байсан шүү дээ. Сонгуулийг бүх нийтийн амралтын өдөр болгоё гэвэл тийм ээ болж байна. Гол нь нэг өдөр санал өгөх. Бас цаасан саналын хуудас хэрэгтэй, сансар руу мэдээлэл шиддэг бус. Санал өгөх хүмүүсээс үнэмлэх шаардах, Ардчилсан нам үнэмлэхтэй болгохыг хүсэхгүй байгаа. Та иргэн байх ёстой шүү дээ.
Бид саяхан нэг чухал дээд шүүхийн хэрэгт ялалт байгуулсан. Үндсэндээ сонгууль өгөхөөр бүртгүүлэхийн тулд та иргэн байх ёстой. Энэ бол маш том ялалт. Учир нь тэд манай улсад хилийн цаанаас саяхан орж ирсэн хүмүүсийг санал өгөгчөөр бүртгүүлэхийг оролдож байна. Нээлттэй хилийн бодлого баримталж болохгүй, бас сонгуулиа гайхалтай зохион байгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, агуу улстай байхын тулд хилтэй байх ёстой. Хилтэй байх хэрэгтэй, мөн шударга сонгуулийн системтэй байх ёстой.
Хэрэв Байден 20 хүн цуглуулж чадсан бол тэр том амжилт байх байлаа. Хэн ч ирдэггүй. Тэд зам дээр зогсоод хүмүүсийг ирэхийг урьдаг байсан. Гэсэн хэдий ч маш их Нууц албаны хүмүүс түүнийг хамгаалдаг. Би үүнийг мэдэж байсан.
“Болсон явдалд хэн буруутай вэ?” гэж хүмүүс асуудаг. Миний бодлоор тодорхой хэмжээнд Байден бас Харрисын буруу үүнд бий. Би тэдний өрсөлдөгч. Тэд засгийн газрыг миний эсрэг зэвсэг болгон ашигласан. Тэд бүхэл бүтэн Хууль зүйн яамыг надтай тэмцэлдэхээр ашиглаж байгаа. Миний эрүүл мэнд болон аюулгүй байдлын талаар их санаа тавиагүй. Хэрвээ би тэдний оронд байсан бол санаа тавих байсан юм. Гэхдээ тэд их санаа тавиагүй. Тэд зохих тооны Нууц албаны ажилтнуудаар намайг хангах тал дээр үргэлж хүндрэл учруулдаг байсныг би мэдрэмжээрээ мэдэж байна.