Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр дээж явуулж, 2024 оны арванхоёрдугаар сарын 14-ний 25-285, 25-286 дугаартай шинжилгээгээр Баянсудал, Баянгол багт бог малын мялзан өвчин гарсан нь оношлогдож баталгаажсан байна. Тиймээс тус сумын нутаг дэвсгэрт өчигдөр буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 15-ны 17:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар сумаас орох гарах хөдөлгөөнийг хориглож, хорио цээрийн дэглэм тогтоосон талаар Ховдын орон нутгийн хэвлэлээс мэдээллээ.