20260423-093020-file.jpeg

2026-04-23 09:30
Нийслэл хотын нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, цэвэрлэгээний ажлын явцад ногоон байгууламжид тамхины иш хаях, явган хүний зам дээр автомашин байрлуулах зэрэг зөрчил түгээмэл илэрч байна. Иргэдийг ухамсартай байж, бүтээн байгуулалтад оролцохыг уриалж байна.

20260423-073024-file.jpeg

2026-04-23 07:30
Энержи Ресурс компани Өмнөговь аймагт 21 жилийн хугацаанд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, орон сууц, боловсролын цогцолборыг байгуулжээ.

20260422-210122-file.jpeg

2026-04-22 21:01
Авлигатай тэмцэх газрын шалгалтаар “Чингис хаан банк” болон “Капитал банк”-нд холбогдох хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гарч, нийт 207.7 тэрбум төгрөгийн өрөөс 70 тэрбумыг барагдуулжээ.

20260422-200111-file.jpeg

2026-04-22 20:01
Сонгинохайрхан дүүргийн Эмээлт авто замын шалган нэвтрүүлэх цэгээр халиун бугын олон тооны эвэр тээвэрлэхийг завдсан үйлдлийг Экологийн цагдаагийн алба илрүүлж, холбогдох зөвшөөрлийг шалгаж байна.

20260422-190134-file.jpeg

2026-04-22 19:01
Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн 2026 оны тариалалтын технологийн зөвлөмжийг Монгол орны бүс нутгийн 5-7 дугаар сарын цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурлан боловсруулсан байна.

20260422-183035-file.jpeg

2026-04-22 18:30
Баянзүрх дүүргийн прокурорын газраас нийслэлийн дүүрэг дамжин үйлдсэн олон удаагийн хулгай, залилангийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүх 12 жилийн хорих ял оноож, 911.5 сая төгрөгийн хохирлыг гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.

20260422-170135-file.jpeg

2026-04-22 17:01
Гаалийн байгууллага, тагнуул, цагдаагийн хамтын ажиллагаагаар 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж таслан зогсоолоо.