Энержи Ресурс компани Өмнөговьд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ

Энержи Ресурс компани Өмнөговь аймагт 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тус компани 21 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд Ухаа худагт 450 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай нүүрс баяжуулах үйлдвэрийг барьсан байна. Энэхүү үйлдвэр жилд 15 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай бөгөөд дотоодын зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Энержи Ресурс компани өнгөрсөн 21 жилийн хугацаанд уурхайн цогцолбор болон Цогтцэций сумыг 24 цагийн турш тасралтгүй эрчим хүчээр хангах цахилгаан станц байгуулжээ. Мөн Цогтцэций суманд 1, 2 дугаар орон сууцны цогцолборыг үе шаттай барьж байгуулснаар шинэ суурьшлын бүс бий болгосон байна.
Ажилтнуудыг үнэ төлбөргүй орон сууцаар хангах тогтвортой ажиллах гэрээний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд 640 хүүхдийн сургууль, 140 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байр бүхий Мөрөөдөл боловсролын цогцолборыг ашиглалтад оруулжээ. Энэхүү бүтээн байгуулалт нь алслагдсан суманд ажлын байр болон нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байна.
