Үндэсний номын баяр тавдугаар сарын 15-17-нд болно

2026-04-23 08:301min
20260423-083022-file.jpeg
Үндэсний номын баяр энэ жил тавдугаар сарын 15-17-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах бөгөөд "Сэтгэл тэжээх 50 ном"-ыг танилцуулах юм.

Үндэсний номын баяр энэ жил тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Энэ удаагийн номын баярын гол онцлог нь сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах уриалгыг дэвшүүлж, “Сэтгэл тэжээх 50 ном” хэмээх номын жагсаалтыг танилцуулах юм гэж зохион байгуулагчид мэдээллээ.

Номын баяр нь олон нийтийн дунд өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн арга хэмжээ бөгөөд оролцогчид зохиолчидтой уулзах, ховор болон шинээр хэвлэгдсэн номыг худалдан авах, мөн найз нөхөд, гэр бүлээрээ хамтдаа тоглох хөгжөөнт тоглоомуудыг авах боломжтой байдаг.