ГЕГ 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэв
2026-04-22 17:011min

Гаалийн байгууллага, тагнуул, цагдаагийн хамтын ажиллагаагаар 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж таслан зогсоолоо.
Гаалийн ерөнхий газар, тагнуул болон цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын иргэн 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо.
