20260421-213036-file.jpeg

2026-04-21 21:30
ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд жилд дунджаар 3 сая дуудлага бүртгэгддэг бөгөөд үүний 70 орчим хувь нь хуурамч дуудлага байдаг гэж мэдээллээ. Засгийн газар яаралтай тусламжийн дугаарыг 112-т нэгтгэхээр ажиллаж байна.

20260421-200109-file.jpeg

2026-04-21 20:01
Цахим орчинд автомашины оношлогоо нэрээр урьдчилан мөнгө шилжүүлэхийг шаардах залилангийн тохиолдол нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллага залилангийн гэмт хэргийг илрүүлэн хариуцлага тооцжээ.

20260421-193046-file.jpeg

2026-04-21 19:30
Монгол Улсын ажлын хэсэг Франц улсад хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь аюулгүй авчрах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ үйл ажиллагаа нь соёлын өвийг хамгаалах, хууль бус худалдааг таслан зогсоох чиглэлд чиглэж байна.

20260421-180143-file.jpeg

2026-04-21 18:01
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй олгох зохицуулалт хэрэгжиж эхэллээ. Төсөл хүлээн авах хугацааг 30 хоног, сонгон шалгаруулалтыг 20 хоногт багтаан зохион байгуулах болсон байна.

20260421-140157-file.jpeg

2026-04-21 14:01
Нийслэл хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх 3-4 жилийн хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж, энэ жил сургууль, цэцэрлэгийг ариутгалын тоног төхөөрөмжөөр хангахад 9.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

20260421-120054-file.jpeg

2026-04-21 12:00
НИТХ-ын зөвлөл ерөнхий боловсролын сургуулиудын спорт болон урлагийн заалыг амралтын өдрүүдэд сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах тогтоолын төслийг танилцуулж, хэлэлцэхээр болов.