Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд болно

2026-04-21 16:301min
20260421-163039-file.jpeg
Дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотын төв талбайд олон улсын циркийн уран бүтээлчид үнэ төлбөргүй тоглолт үзүүлнэ.

Дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотын төв талбайд циркийн өдрүүд зохион байгуулагдана.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн монголын циркийн уран бүтээлчид эх орондоо нэгдэж, төв талбайд тоглолтоо толилуулна.

Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 200 гаруй уран бүтээлч өдөр бүр 11:00, 14:00, 18:00 цагуудад Д.Сүхбаатарын талбайн асарт үнэ төлбөргүй тоглоно.

Улаанбаатар хотын циркийн өдрүүдээр циркийн урлагийн гайхамшиг, сургуультай амьтдын үзүүлбэр, хүний биеийн хязгаарыг давсан ур чадвар, уран бүтээлчдийн хөдөлмөрийг олон нийтэд таниулах зорилготой бөгөөд иргэд, хүүхэд багачуудын соёл урлагийн үнэ цэнийг мэдрүүлэх, бахархлыг төрүүлэх ач холбогдолтой арга хэмжээ юм.