Монгол Улсад импортлогдсон цахилгаан автомашины 76.3 хувь нь БНХАУ-аас иржээ

Монгол Улс 2022 оноос хойш нийт 1,561 ширхэг цахилгаан автомашин импортолсон талаар Гаалийн Ерөнхий Газар мэдээллээ.
Цахилгаан автомашины импорт сүүлийн жилүүдэд тогтвортой өссөн бөгөөд 2022 онд 214 ширхэг, 5.8 сая ам.долларын үнэлгээтэй байжээ. Харин 2023 онд импорт 419 ширхэг болж, тоогоор 95.8 хувь, үнийн дүнгээр 75.9 хувиар өссөн байна.
2024 онд импортын өсөлт үргэлжилж, 504 ширхэг, 13.9 сая ам.долларт хүрсэн нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Гэвч 2025 онд импорт буурч, 336 ширхэг буюу 9.3 сая ам.доллар болсон байна.
2026 оны эхний улиралд 88 ширхэг, 1.6 сая ам.долларын цахилгаан автомашин импортлогдсон байна.
2022 оны эхнээс 2026 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд импортлогдсон цахилгаан автомашины 76.3 хувь нь БНХАУ-аас, 10.2 хувь нь Япон, 5.1 хувь нь АНУ, 8.4 хувь нь бусад улс орноос орж иржээ. Энэ нь цахилгаан автомашины импортын ихэнх хувийг БНХАУ эзэлж байгааг харуулж байна.
