Цахим орчинд автомашины оношлогооны нэрээр залилан гарч байна
2026-04-21 20:011min

Цахим орчинд автомашины оношлогоо нэрээр урьдчилан мөнгө шилжүүлэхийг шаардах залилангийн тохиолдол нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллага залилангийн гэмт хэргийг илрүүлэн хариуцлага тооцжээ.
Сүүлийн үед цахим орчинд “автомашины оношлогоо дарж өгнө” гэх утга бүхий худал мэдээлэл тарааж, урьдчилан мөнгө шилжүүлэхийг шаардах залилангийн тохиолдлууд нэмэгдэж байна.
Эдгээр үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог бөгөөд цагдаагийн байгууллага өнгөрсөн онд 270 орчим иргэдийг залилсан этгээдийг илрүүлэн, хуулийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Техникийн хяналтын үзлэг, оношлогооны төвүүд нь хууль, журамд зааснаас бусад тохиолдолд хувь хүний дансаар төлбөр хүлээн авдаггүй болохыг анхаарна уу.
Иргэд та бүхэн албан ёсны, баталгаатай төвөөр үйлчлүүлэх, танихгүй этгээдэд мөнгө шилжүүлэхгүй байх, сэжигтэй мэдээлэлд нягтлан хандах зэрэг арга хэмжээг авч, санхүүгийн залиланд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
