Сонгинохайрхан дүүрэгт халиун бугын эвэр тээвэрлэхийг завдсан хэрэг илэрчээ

2026-04-22 20:011min
20260422-200111-file.jpeg
Сонгинохайрхан дүүргийн Эмээлт авто замын шалган нэвтрүүлэх цэгээр халиун бугын олон тооны эвэр тээвэрлэхийг завдсан үйлдлийг Экологийн цагдаагийн алба илрүүлж, холбогдох зөвшөөрлийг шалгаж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эмээлт авто замын шалган нэвтрүүлэх цэгээр 2024 оны 4 дүгээр сарын 21-нд халиун бугын олон тооны эвэр тээвэрлэхийг завдсан үйлдлийг Экологийн цагдаагийн алба илрүүлж, холбогдох зөвшөөрөл байгаа эсэхийг шалгаж байна.

Халиун буга нь Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д багтдаг.

Зэрлэг амьтны гаралтай түүхий эдийг хууль бусаар ашиглах, тээвэрлэх нь байгаль орчинд хохирол учруулдаг гэмт хэрэгт тооцогддог.

Иймд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/297, 360 дугаар хамтарсан тушаалын дагуу иргэдийг Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 дугаарын утсанд өгч, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн алба уриалж байна.