ОХУ-ын Засгийн газрын тогтоолоор 2024 оны 12-р сарын 1-ээс 2026 оны 6-р сарын 30-ны хооронд тус улсын томоохон нисэх онгоцны буудлууд болох Шереметьево, Домодедово, Внуковогоор нэвтэрч буй гадаад дотоодын иргэний биометрийн мэдээллийг авна гэв.
Мөн ирэх оны 6-р сарын 30-аас 2026 оны 6 сарын 30 хүртэл тус улсын хилээр нэвтрэх гадаадын иргэн, харъалалгүй хүмүүс цахимаар урьдчилсан бүртгүүлснээр биометрийн болон хувийн мэдээллээ өгөх аж. Биометрийн мэдээллээр дамжуулан гадаадын иргэн, харьяалалгүй хүний мэдээллийг цахим хэлбэрт оруулах зорилготой хэмээжээ.