“Шинэ сонгогдсон бөгөөд ерөнхийлөгч асан Трамп танд баяр хүргэе. Эрх мэдлийг эв найртайгаар шилжүүлэх мөчийг тэсэн ядан хүлээж байна. Бид танд хэрэгтэй бүхнийг бэлтгэж, бэлэн байдлыг хангах болно. Өнөөдөр бидэнд ярилцах завшаан тохиолоо. Эргэн тавтай морил” гэж Байден хэлжээ.
Харин Трамп хариуд нь “Маш их баярлалаа. Улс төр гэдэг хатуу. Ихэнх тохиолдолд энэ ертөнц тийм сайн сайхан байдаггүй. Гэхдээ өнөөдөр сайхан байна. Би маш их талархаж байна” гэжээ.
Тэдний уулзалт хоёр цаг орчим үргэлжлэв. Уулзалтын дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер мэдэгдэл хийхдээ ерөнхийлөгч нар үндэсний аюулгүй байдал болон дотоодын улс төрийн чухал асуудлуудыг хэлэлцсэн гэлээ.